Шакира биеийн галбираа хадгалдаг нууцаа дэлгэжээ

2019-04-19

Х.ОЮУНБОЛД

Колумбын дуучин Шакира биеийн галбираа алдахгүй байхад нь тусалдаг нууцаа шүтэн бишрэгчиддээ сонирхуулсан бичлэгийг инстаграммдаа тавьсан байна. Тодруулбал, дуучин бүсгүй, дасгалжуулагч Анна Кайсертай “Ice Cube” хамтлагийн “Arrest the President” дууны аянд  бүжиглэж байгаа бичлэг ажээ. Мөн 42 настай Шакира зураг авахуулахдаа хэрхэн өндөр юм шиг харагдуулдаг нууцаа хуваалцсан байна. Тэрээр “Өндөр харагдахын тулд зураг авахуулахдаа хамгийн эхний эгнээнд зогсох хэрэгтэй. Үүнийг би Бионсигоос сурсан” гэж ярьжээ.  Харин түүний  жингээ барихад тусалдаг дэглэмийг “The AKT” гэж нэрлэдэг бөгөөд  бүжгийг тойрог хөдөлгөөнтэй хослуулан бүжиглэдэг бүжиг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.19 81 (6048)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ