Танилц: Ерөнхий прокурорын орлогч нар

2019-04-18

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая /04.19/ зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томиллоо. Тэднийг томилох саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн байсан бөгөөд өнөөдрийн чуулганы хуралдаанаар прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжсэн юм.  Ингээд Монгол Улсын ерөнхий прокурорын орлогчоор С.Алиманцэцэг, М.Чинбат нар албан ёсоор томилогдож, үүрэгт ажилдаа орж байна.

Ерөнхий прокурорын орлогч нарын СV-г хүргэж байна.

Ерөнхий прокурорын орлогч Максимын Чинбат нь 46 настай.  1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Тэрбээр Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ. 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байсан.

Улсын ерөнхий прокурорын орлогч С. Алиманцэцэг нь 47 настай. 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Нэр дэвшигч С.Алиманцэцэг нь Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллаж байжээ. 2005-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2012-2014 “МИАТ” ТӨХК-д хуулийн хэлтсийн даргаар ажилласан байна. 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2015 онд дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хяналтын прокурор, 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт туслах прокурор, 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ