“Үйл явдал-2018” гэрэл зургийн үзэсгэлэн

2019-03-22

Д.НАДМИД

Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчдын нэгэн жилийн тайлан болох “Үйл явдал-2018” гэрэл зургийн үзэсгэлэн уран зургийн галерейд нээгдлээ. Энэ үеэр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны санаачлагаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэргэд хэвлэлийн гэрэл зурагчдын салбар зөвлөл байгуулагдаж байгааг зарласан юм. Гэрэл зургийн үзэсгэлэнг нээх ёслол дээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн гэрэл зураг бол энэ салбарын хамгийн тод хэсэг нь. Хэвлэлд гэрэл зураггүйгээр, телевизэд дүрсгүйгээр мэдээлэл уншигч үзэгчдэд бүрэн төгс хүрэхгүй юм. Тийм учраас МСНЭ-ийн удирдах зөвлөл МГЗНХ-ныхонтой зөвшилдөж хэвлэл мэдээллийн салбар зөвлөл дэргэдээ байгуулая гэж шийдвэрлэсэн. Гэрэл зурагчид баг, хамт олноороо олон удаагийн үзэсгэлэн гаргаж олон түмэнд бүтээлээ толилуулж байдаг нь сайшаалтай юм” гэлээ.

Урьд нь уламжлал болж байгаад жаахан тасалдангуй болсон хэвлэлийн гэрэл зурагчдын энэ удаагийн үзэсгэлэнд 25 уранбүтээлчийн 170 гаруй бүтээл дэлгэгджээ. Цаашид Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлал, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо нягт хамтран ажиллах үүд хаалга ийнхүү нээгдлээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ