Танд хэрэгтэй зөвлөгөө: Архаг ядаргааг хэрхэн эмчлэх вэ?

2019-03-23

Н.ДАЯН

Та амархан ядарч, эрч хүчгүй болж, биеийн тань энд тэнд эсвэл толгой өвдөж, ажлаа хийхэд хэцүү санагдаж байна уу. Хэрэв танд ийм мэдрэмж төрж байгаа бол архаг ядаргаа байж болох талтай. Ядаргаа үүсэх олон янзын хүчин зүйл байдаг. Тухайлбал, уурлаж бухимдах, сэтгэл гутрах, сэтгэл түгших, юманд санаа зовох эсвэл нойрон дундаа сэрэх, өглөө эрт сэрэх, унтсан ч амарсан болохгүй, шөнийн айдастай болох, хар дарж зүүдэлж байна уу.

 

Амьдралын буруу хэвшилтэй холбоотой зүйл:

 

Олон цагаар ажиллах, хийж буй ажилдаа идэвх сонирхолгүй байх, өдөр бүр архи уух, тогтмол цагт хооллохгүй байх, таргалах, бусад буруу хэвшил.

 

Бие махбодийн хүчин зүйл:

 

Цус багадалт, гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, үе мөчний өвчин, бамбай булчирхайн өвчин, халдварт өвчнүүд, тархины судасны өвчнүүд, тархины гэмтэл, ханиад томуу, амьсгалын дээд замын үрэвсэл, архи болон мансууруулах бодис хэрэглэх.

 

Хэрэв танд архаг ядаргаа байгаа бол таньд дараах шинжүүд илэрч болно

 

Нойр хулжих, эрт сэрэх, зүүд зүүдлэх, өнгөц унтах, яльгүй зүйлд амархан уцаарлах, эмзэглэх, дуу шуугианд дургүй болох, халуун хүйтний хэлбэлзлийг хэт мэдрэх, өчүүхэн юманд сэтгэл түгших, эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл зовних, сэтгэл дундуур байх, бэлгийн дур буурах, алга хөлрөх, биеийн энд тэнд тааламжгүй мэдрэмж үүсэх, булчин хөндүүрлэх, толгой эргэх, толгой өвдөх, ажлаа гүйцэтгэх чадваргүй болох, анхаарал сарних, юм тогтоох чадваргүй болно.

Ядаргааг эмчлэх тусгай эмийн эмчилгээ байдаггүй. Тиймээс үүсгэж буй шалтгааныг харгалзан ядаргааг эмчилдэг. Сэтгэл зүйн гаралтай ядаргаа бол стресс тайлах арга барилд суралцах хэрэгтэй. Мөн амьдралын буруу хэвшлийн улмаас ядаргаа үүссэн бол зөв аж төрөх ёс, амьдрах аргад суралц. Хэрэв бие махбодийн шалтгаанаар ядаргаа илэрвэл суурь өвчнөө эмчлүүлэх нь чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ