Ю.Цэдэнбалын амьдрал дэлгэцэнд мөнхөрнө

2019-03-23

Ч.ГАНТУЛГА

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын амьдралаар түүхэн, баримтат, уран сайхны кино хийхээр болжээ. Энэ тухай яруу найрагч  Ж.Мөнхбат “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн кино бүтээсэн. Харин энэ удаад Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын тухай кино хийхээр төлөвлөөд байна. Кинонд түүний хувийн амьдралаас эхлээд амьдралынх нь бүхий л үеийг өгүүлнэ” гэсэн юм. Киноны дүрүүдийг проб хийж сонгох бөгөөд хүссэн хүн бүхэн шалгуулах боломжтой юм байна. Зураг авалт ирэх сард эхэлж, оны сүүлчээр үзэгчдэд хүрэх аж.

 Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ