“Бүлтээхэй, Дэлдээхэй” хоёр хүүхэлдэйн кино болно

2019-03-23

Ч.ГАНТУЛГА

Өхөөрдөм хоёр бүжингээр дамжуулж хүүхдүүдэд том хүний үгнээс зөрөхгүй байх, буруу үлгэр дууриал муу үр дагавар авчирдгийг анхааруулсан “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхдийн жүжиг 48 ангит хүүхэлдэйн кино болохоор болжээ. 70 жилийн түүхтэй Монголын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Dream box” телевизтэй хамтарч энэ бүтээлээр шинэ төсөл хэрэгжүүлэх юм байна. Үүнээс гадна төслийн хүрээнд хоёр тайзны жүжиг тавих бөгөөд эхнийх нь тавдугаар сарын 15-нд нээлтээ хийх аж. Хүүхэлдэйн театрын захирал М. Отгончимэг  “2018 оноос 2023 онд манай театрын ажлын төлөвлөгөөнд багтсан ажлуудын нэг нь  “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төсөл. Уг төсөлд хамтран ажиллаж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Dream box” телевизийн хамт олонд баярлалаа” гэж талархлаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ