Ө.Энхтүвшин: “Эрдэнэт”-ийн 51 хувийн өрийн асуудал дээр хэлцэл хийж байна

2019-03-22

Т.САЙХАН

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудал маргаан дагуулж, олны анхааралд байгаа. Тэгвэл 51 хувийг банкны барьцаанд тавьж, Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ удаагийнх  Арбитрын шийдвэр эцсийнх учраас давж заалдах боломжгүй. Тэгвэл Засгийн газраас энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн Шадар сайд Ө.Энхтүвшин ахалж байна.   Тэрээр ” Хоёр талын хэлцэл явж байгаа үед мэдээлэл өгөх нь сайн талаас илүү сөрөг нөлөөлтэй байдаг. Одоогоор үйлдвэрийн данснаас төлбөр хийж байгаа зүйл огт байхгүй. Төлбөр тооцоог хийхгүй байснаас хүү, төлбөр нэмэгдэж байгаа гэдгийг манайх хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Тиймээс нөгөө талтай хэлэлцээр хийх ёстой” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ