Б.Галаарид “Оюуны хишиг өдөр”-т нэгдэв

2019-03-17

Б.ЭНХТУУЛ

Бид цаг үргэлж нүдэнд харагдаж гарт баригдах зүйлстэй л “ноцолдож” байдаг. Тиймээс бидний олонх нь  биднийг удирдан  чиглүүлэгч, дохио сануулга өгөгч хамгийн чухал зүйлээ мартаж гээсээр байдаг.  Тэгвэл бидний тархи оюун заримдаа “бодол санаа”, “зөн совин”, “зүүд” хэмээн андуурч эндүүрэн,  янз бүрээр нэрлэдэг далд ухамсрын хүч чадлын тухай тун сонирхолтой лекцийг өнгөрсөн амралтын өдрүүдэд  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч нийтлэлч  Бадам-Очирын Галаарид уншсан юм. Энэ лекцийг Монголын Психотроникийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа бөгөөд тус хүрээлэнгийн хамт олон уншигч олон нийт, оюунлаг монголчуудаа гэрэл гэгээтэйд  уриалан дуудаж, нийгмийг соён гэгээрүүлэх зорилгоор бямба гариг бүрийг “Оюуны хишиг өдөр” болгон тэмдэглэж, цуврал лекцүүдийг зохион байгуулдаг болжээ. Энэ удаагийн лекцийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач нийтлэлч Б. Галаарид “Далд ухамсарт нөлөөлөх арга технолигиуд. Үнэн ба Худал” сэдвээр уншсан бөгөөд уг  лекцэнд оюуны хөдөлмөр эрхэлж, оюуны бүтээлд шамдаж буй оюутан залуус, их дээд сургуулийн багш нар, номын эрдэмд шимтсэн уншигчид, далд ухамсарыг шүтэж, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй  судлаачид, жирийн иргэд гээд заал дүүрэн хүн цугласан байв. Хамгийн сонирхолтой нь, сэтгүүлч нийтлэлч  Б.Галааридын уншсан энэхүү лекц “Далд ухамсар гэж юу болох. Далд ухамсрын хүч чадлыг хэрхэн ашиглаж, хүн өөрөө өөрийгөө хөгжүүлж  болох тухай,  мөн техник технологи өндөр хөгжсөн орчин үед далд ухамсарыг гадны нөлөөнөөс хэрхэн хамгаалах, бусдын далд ухамсарт нөлөөлөх арга технологиудын тухай шинжлэх ухаан-түүхийн бодит үнэн, орчин цагийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан ярьж, ирсэн зочдод  олон талын сонирхолтой мэдээллийг өгсөнд иргэд маш ихээр талархаж байв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ