М.Намуун шилдэг техниктэй боксчноор шалгарлаа

2019-03-17

Ч.ЗОТОЛ

Казахстан Улсын нийслэл Астана хотноо энэ  сарын 11-16-нд зохион байгуулагдсан   Казахстан улсын гавьяат тамирчин,  Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгөн медальт Марина Вольновогийн нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний шилдэг техниктэй боксчноор Монголын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Намуун шалгарч тусгай шагнал,  цомын эзэн боллоо.Тэрээр энэ тэмцээний 60 кг-ын жинд оролцож хүрэл медаль хүртсэн юм.

Тус тэмцээнд  Монгол, Узбекистан, Украйн, Казахстан зэрэг улсын шигшээ багийн 90 гаруй тамирчин оролцжээ.  Монголын баг тамирчдаас
48кг Б.Мөнгөнсаран
51кг М.Энхжаргал
64кг У.Шинэцэцэг нар тус, тус  хүрэл медаль хүртсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ