7 хоногийн фото тойм

2019-03-17

 

-2019.03.11-17-

Азийн цомын эзэн хоккейчид эх орондоо ирлээ

Даваа гариг, 2019.03.11

Фото @Л.Батдорж. polit.mn

 Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup” олон улсын тэмцээнд амжилттай оролцож  Аварга цомын эзэн болсон хоккейнчид эх орондоо ирлээ.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга  хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Мягмар гариг 2019.03.12

Фото @president.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

 

Сэтгүүлч Г.Жамьян “Улс төрийн аллага-2” нийтлэл хэвлэгдэн олны анхаарлыг татав

Лхагва гариг, 2019.03.13

фото @polit.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Галсангийн Жамьяан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар бичсэн “Улс төрийн аллага -2” нийтлэл бичсэнээ “Зууны мэдээ” сониноор дамжуулан уншигчид, олон нийтийн сонорт хүргэлээ. Г.Жамьян “Улс төрийн аллага-2” нийтлэл олны анхаарлыг ихээхэн татав.

 

 Ерөнхий сайд Суданд

Пүрэв гариг, 2019.03.14

Фото @zasag.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ.

 

Ардчилсан залуучуудын холбоо байр сууриа илэрхийлж, Н.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэ өгөв

Баасан гариг, 2019.03.15

 Үндэсний мэдээллийн төв

Фото@polit.mn

Ардчилсан залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийж байр сууриа илэрхийлэв.  Тэд  Эрдэнэтийн 49 хувийн асуудал, 60 тэрбум, ЖДҮ, ШХАБ-тай холбоотой асуудлын талаар хөндөв ярив. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлаж, өргөдлөө бичсэнээ олон нийтэд зарлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ