“Аав ээж хоёр минь” дуу хөшөөтэй боллоо

2019-02-17

Ч.ГАНТУЛГА

Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу “Аав ээж хоёр минь” дууны хөшөөг Байгалийн түүхийн музейн урд босголоо.  Хөшөөний нээлтэд үг, аяыг зохиосон эрхэм уран бүтээлчдээс гадна  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. “Аав, ээж хоёр минь” дуу төрснөөс хойш 35 жил өнгөрчээ. Ард түмний сонсох дуртай дуу болсон тус бүтээлийг үе, үеийн мундаг дуучид дуулсан байдаг. Хөшөөний нээлтийн үеэр урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав  дуугаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалаар дуулуулах хүсэлт тавьсанаа дуулгасан юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ