Хүүхдийн жүжгийн шилдэг зохиол шалгаруулна

2019-02-17

Ч.ГАНТУЛГА

УДЭТ-аас хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарласнаа дуулгалаа. Энэхүү уралдаан төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

  1. Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх. /хүүхдийн хөгжил, хамгаалалын чиглэлээр явуулж буй төрийн бодлогод нийцсэн байх/
  2. Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.
  3. Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5, үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/
  4. Зохиолыг таван хувь ирүүлнэ.

Уралдааны шагналын сан:

I дүгээр байр  – 10,000,000  төгрөг

II дугаар байр – 8,000,000 төгрөг

III дугаар байр – 5,000,000 төгрөг

Уралдааны дүнг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэх юм. Байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг 2019 оны хоёрдугаар улиралд багтаан зохиогчид олгох юм байна. Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь төрийн өмч болох аж.

Уралдаанд оролцох бүтээлийг 2019 оны гуравдугаар сарын 29-ны өдрийн 17:00 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авна. Уралдааны талаарх мэдээллийг 9919-5318, /Н.Ганхуяг/ 8811-0707 /Б.Отгонбат/ дугаарын утсаар лавлах боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ