С.Мөнхчулууныг томилохоос татгалзжээ

2019-02-17

Т.САЙХАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ хүргүүлсэн байна. Энэ  сарын 15-ны өдөр  Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлжээ.  Албан бичигт “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.   НИТХ-ын хуралдаанд Удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжээгүй бөгөөд заалнаас нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулууныг дэмжээд байв.  Гэсэн ч Ерөнхий сайд батламжласангүй.  Одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Хуулиараа Ерөнхий сайд хотын даргыг батламжлахаас татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор НИТХ дахин томилгооны асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ