З.Лхагвасүрэн эмч зүрхний тухай ингэж хэлэв

2019-02-15

“Ангио Лхагваа” гэж  олондоо  нэршсэн П.Н.Шастины  нэрэмжит улсын III төв эмнэлгийн Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор З.Лхагвасүрэнгийн  “Зууны мэдээ” сонинд  өгсөн ярилцлагаас  зүрхний өвчлөлийн талаар хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.


Зүрхний өвчлөл, нас баралт манай улсын  хүн амын дунд гуравдугаарт ордог.  Зүрхний титэм судасны нарийсал, шигдээсийн өвчлөл,  нас баралт  хүн амын дунд 46  хувийг эзэлдэг.


 Манайхан их  хэнэггүй, судас тэлэгч тавиулаад гарсан өвчтөн  эмээ уухгүй, эргээд тамхиа татаад явж  байдаг нь даанч дээ.


Өвчтөнүүдтэй байнга зууралдаж, хортой нөхцөлд   ажилладагийн хувьд би  даатгалын системийг өөрчлөөсэй, өвчтөний өөрөө хариуцлага хүлээх байдлыг нэмэгдүүлээсэй гэж боддог.


Судасны хатуурлаас үүдэлтэй зүрхний титэм судасны нарийсал өвчин элбэгшсэн нь  архи, тамхи,  давс, өөх тосны  замбараагүй хэрэглээ, хорт зуршил, таргалалт, чихэрийн шижин, артерийн даралт ихсэх, судас хатуурах  өвчнөөс үүдэлтэй.


Алтан үеийн домог болсон эмч нараар хичээл заалгаж, хамт ажиллаж, тэднээс их зүйл сурсан  би  азтай хүн.


 Монголын эмч нар ирэх жилээс зүрхний  мэс заслын чиглэлээр эмчлэгдэхгүй байгаа  гол судасны хавхлагын эмчилгээ, хавхлагыг  судсан дотуур нь тэлэх эмчилгээг  бие дааж  хийнэ.


Зүрхний бөглөрсөн судас, нээхэд хүндрэлтэй болсон титэм судасны хүнд хэлбэрийн бөглөрөл, шохойжиж хатуурсан судсыг өрөмдөж нээдэг.


Зүрхний судасны  бөглөрлийг эмчлэх дэлхийн төвшний эмч нарыг бэлтгэх, монголчуудаа гадагшаа өндөр үнэтэй эмчилгээ хийлгэхээр зардал чирэгдэл болгохгүй байх бололцоог хангахын төлөө ажиллаж байна.


Судсан дотуурх мэс засал олон төрлөөр хийгддэг. Зүрхний титэм судасны нарийсал, бөглөрөл, элэгний хорт хавдрын тэжээх судсыг бөглөх, умайн хүзүүний хорт хавдрын үед миомын тэжээх судсыг бөглөх эмчилгээ хийдэг.


Зүрхээ хайрлая гэвэл хорт зуршлаас татгалз.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ