Боловсролыг үнэгүй олгох Дээд хуулийн төслийг баянзүрхчүүд дэмжлээ

2019-02-15

Ч.ОЛДОХ

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Л.Мөнхсайхан, Д.Араажав нараар ахлуулсан  Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн ажлын хэсэг  Баянзүрх дүүрэгт хоёр дахь өдрөө ажиллаж байна.

МАХН улс орныг хөгжүүлэх зөв гарцтай, алсын хараатай нам хэмээн зорилгоо тодорхойлдог. Тэрхүү  алсын хараа нь   Шинэ Дээд Үндсэн хууль юм.  Ард түмэнтэйгээ хамтран баталж, хэрэгжүүлэхийг уриалж буй энэ  хуулийн төсөл  батлагдсан цагаас монгол хүн бүр байгалийн баялагтаа эзэн болж, үр хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно гэх зэргээр өнөөгийн нийгэмд хүлээгдэж буй олон асуудал шийдэгдэх боломжтой. Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд ийм зохицуулалт байхгүй.   Суурь нь тийм байгаа учраас ард түмний амьдрал дээшлэхгүй , асуудал дэвшүүлдэг ч шийдэгдэлгүй явж ирсэн юм.

Баянзүрх  дүүргийнхэн өчигдөр “Байгалийн баялаг  ард түмний дундын өмч байх ёстой” гэсэн Дээд  хуулийн заалт дээр санал бодлоо солилцсон юм. Тэгвэл өнөөдөр Дээд хуульд  боловсролын асуудлыг хэрхэн тусгасан, иргэдийн  авдаг цалин нь амьдралд хүрэлцдэггүйгээс хүүхдээ  их, дээд сургуульд оруулж чадахгүй байгааг хөндөн ярилцлаа.

Боловсролыг үнэгүй олгоно гэхээр  сайхан сонсогдож буй ч яаж шийдэх вэ гэдэгт эргэлзэх,тээнэгэлзэх хүн иргэдийн дунд байна.  Хөрөнгө мөнгө, санхүүгийн эх үүсвэрийн асуудал нэн тэргүүнд хөндөгдөх учраас тэр. Гэтэл бодит байдалд үүнийг шийдэх арга зам бий гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр  онцлов. Бас дээр нь монголчууд социализмын үед их,дээд боловсролыг үнэгүй олгож байсан туршлагатай гэдгийг ч тэрээр тэмдэглэсэн.

Тэрээр  “Өнөөдрийн нөхцөлд байгалийн баялгаа  ард түмнийхээ мэдэлд 100 хувь өгч чадвал  үнэгүй боловсрол олгоод зогсохгүй орон сууцыг ч бас   олгож  болно. Оюутолгойгоо байг гэхэд таван тэрбум тонн нүүрсний нөөцтэй  Тавантолгойн ордоо ард түмэндээ ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахад энэ боломж нээгдэнэ.  Өнөөдөр нүүрсний үнийг хамгийн багаар буюу 20 ам.доллар гэж бодоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө Тавантолгойд байна. Тэгвэл Монголын бүх айлыг буюу 450 мянган өрхийг нэг мкв нь 1000 ам.доллар бүхий 50 мкв орон сууцтай болгоход 24 тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм боломж бололцоо байна. Гэтэл МАН, АН-ынхан хамтарч ажиллаж байгаад өнөөдөөр 24 тэрбум ам.долларын өр тавьчихаад байна. 450 мянган айл өрхийг орон сууцтай болгох хөрөнгөөр юу ч хийгээгүй байна. 200 мянган оюутны төлбөрийг төлөхөд жилд 200 сая ам.доллар болно. Оюутолгой, “Эрдэнэт”-д үүнээс ч илүү нөөц бий. Тиймээс Үндсэн хуульдаа энэ бүхнийг хуульчлан  тусгаж өгвөл  энэ бүхэн хэрэгжих бүрэн боломжтой” гэсэн юм.  Хуульч Л.Мөнхсайхан, Д.Араажав нар ч мөн адил  Дээд хуулийн төслийг айл өрхүүдэд сурталчилж, гэр хорооллын иргэдтэй уулзаж, санал солилцсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 6 сар

    Mash  zeb   ,  yu  ch  zaaj   ouytnuudtaigaa       zeb   hkaritsdaggyi     mash  ikh   zantai   bagsh    nariig   eersdii   ni  medlegiig   shalga    /  ikh  surguuliin/   ,  Buten   enchin   hkuukhed      /  ganst  bie/    CTC   s    surgadag  baisniig   18-19   onoos    ZG  n  5togtool    gargaad      mash   ender    menge    abch  bna   . /  ZG  n   46  r   togtooloor/    ZG  n    BZS   gedeg  sangaa    shalgaachee    odoo   .

Холбоотой мэдээ