Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг нь зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэв

2019-02-15

Т.САЙХАН

Энэ сарын  11-ний өдөр  Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах KFC салбараас хоол идсэн 16 хүн ойр ойр бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна гэсэн мэдээллийг ХӨСҮТ-өөс мэргэжлийн хяналтын байгууллагад өгчээ. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Home Plaza дахь KFC салбараас  дээж аван мөн шинжилгээ хийж байгаа юм байна.   KFC түргэн хоолны газар үндсэн бүтээгдэхүүн буюу тахианы махаа БНХАУ-аас импортлодог бөгөөд шинжилгээний хариунуудыг НМХГ-аас үзүүлж байна. Хоолны хордлогод орсон хүмүүс бүгд Зайсан KFC салбараас “Найзууд” багц авч идсэн гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өгсөн мэдээллээр “Өнөөдрийн байдлаар KFC түргэн хоолны газарт хоол идсэн гэх ижил өгүүлэмжтэй 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд урьдчилсан шинжилгээгээр цусан суулга үүсгэдэг шигелл нян илэрсэн” гэлээ. Харин энэ асуудлаар НМХГ-аас мэдээлэл хийлээ.  Тэд тоног төхөөрөмжөөс арчдас, хоолны дээж, ундааны 4 сорьцыг авч төв лабораторидаа шинжлүүлсэн байна.  Мөн тухайн салбарын 28 хүнээс нян тээгч илрүүлэгч шинжилгээг авч, шинжлүүлж байна. Албан ёсны хариу ирээгүй гэв.  Уг хэрэгт зөрчлийн хэрэг нээж, Зайсан KFC салбарын үйл ажиллагааг түр зогсоох хүсэлтийг прокурорт хүргүүлсний дагуу энэ сарын 13-наас эхлэн үйл ажиллагааг нь зогсоожээ.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ