Сүхбаатарчууд шашин, урлагийн цэнгүүн хийнэ

2019-02-15

Ч.ОЛДОХ

Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлөөс ус нутгийнхандаа зориулан  “Шашин урлагийн цэнгүүн” зохион байгуулах бөгөөд  энэ сарын 23-ны өдөр 11 цагаас Бөхийн өргөөнд хийхээр товложээ.

Цэнгүүн хоёр хэсгээс бүрдэх юм байна. Эхний хэсэгт Өлзий хутгийн сан, Алтан овооны сан, Дөрвөн уулсын сан болон Цагийг төвхнүүлэх залбирал уншиж, номын авшиг хүртээнэ.  Төгсгөлийн хэсэгт МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУСТА О.Хүрэлбаатар, Д.Осгонбаяр, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Отгонжаргал, Л.Сөрөлт, Д.Бурмаа, Н.Мөнгөншагай, Н.Ган-Эрдэнэ, Б.Баярсайхан болон “Увертюра” хамтлаг, ЦДБЭЧ-ийн эстрад, симфони найрал хөгжимчид, бүжигчид оролцон, уран бүтээлээ толилуулна. Тасалбарыг 8800-7208, 9904-4300 дугаарт холбогдон захиалах боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ