Ш.Алтантуяагийн шүүх хурал хойшилжээ

2019-02-15

Т.САЙХАН

Манай улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад амиа алдсан. Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн сард тус улсад эхэлсэн ч ирэх тавдугаар сар хүртэл хойшилжээ.

Шүүх хуралд гэрчээр оролцоод ирсэн түүний аав С.Шаарийбуу “Шүүх өөр системээр ажиллаж байгаа учраас хурал хэзээ дуусахыг мэдэхгүй. Шүүх бүрэлдэхүүн өмнө нь хэрэгтнүүдэд үйлчилсэн. Одоо анх удаа үнэнийг эрсэн шүүх хурал болж байна. Манай хуульчид үнэнийг тогтоох бүхий л боломжийг ашиглахаар хичээж байгаа” гэлээ.

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ