Улаанбаатар өвлийн наадмын онцлох таван эвент

2019-02-14

Б.НЯМДОРЖ

“Улаанбаатар хотын өвлийн наадам 2019” амралтын өдрүүдэд “Sky resort” цанын баазад болно.  Өвлийн наадмын онцлох таван эвентийг сонирхуулж байна.  

1.Шинээр хөгжиж буй Параглайдингийн спортын төрөлтэй танилцах

Энэхүү спорт нь манай улсад 1996 онд орж ирсэн. Параглайдинг бол хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг ашиглан чөлөөт нислэг хийдэг спорт юм. Далавч хэрэгсэл нь 11-22 кг жинтэй учраас үүрч яваад хаанаас ч нисэх боломжтой.

2.Сүхбаатарын талбайгаас “Ulaanbaatar City Tour Bus” буюу хотын аялалын автобус үнэгүй үйлчилнэ

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өмнөх оны зургаадугаар сараас үйлчилж эхэлсэн.

3.“Sky resort” руу ороход автомашинаас хураамж авахгүй

“Sky resort” цанын бааз нь 2008 онд байгуулагдсан. Энэ жил анх удаа өвлийн спортын наадмыг хамтран зохион явуулж байгаа.

4.Зохион байгуулагдаж байгаа спортын төрлүүдийг өөрийн бие дээр туршиж үзэх

Наадмын үеэр Мөсөн сур, Мөсний шагайн харваа, Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Жуулчид болон иргэд сонирхсон спортоо бие дээрээ туршиж үзэх боломжтой.

5.Махчин шувуудын үзүүлбэр

Махчин шувуудаар ан хийх уламжлалт өв соёл бусад зүйлсийг харж болно.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ