ЦССҮТ “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарлаа

2019-01-23

Н.ДАЯН

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулж шагналыг нь гардуулжээ. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг жижиг, дунд, том гэсэн ангиллаар шалгаруулж алдаршуулдаг энэ уралдаанд ЦССҮТ дундын ангилалд II байр эзэлсэн нь өнгөрсөн онд энэ шалгаруулалтыг хангасан эрүүл мэндийн салбарын ганц байгууллага боллоо. Энэ нэр хүндтэй арга хэмжээнд оролцсон зочид, шагнал хүртсэн байгууллагын төлөөлөл ёслолын ажиллагааны дараа тус төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага солилцжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ