Мистер Э.Ганзориг гурав дахь удаагаа аваргаллаа

2019-01-14

Ч.ТУЛГА

Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 28 дахь удаагийн “Монголын мистер- 2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.  Энэ жилийн шилдгээр тус тэмцээний 2013, 2014 оны мистер Э.Ганзориг шалгарч, гурав дахь удаагаа аваргаллаа. Тэрээр тэмцээний хамгийн хүнд жин болох эрэгтэй бодибилдинг ангиллын 85кг-ийн жинд эхлээд Монгол улсын дөрвөн удаагийн мистер Д.Бат-эрдэнэ, шилдэг тамирчин Г.Батнасан нарыг ялсан юм. Улмаар үнэмлэхүй аваргын төлөө А.Баатар Ш.Жамц  Д.Энх-эрдэнэ, Мөнх-эрдэнэ Ч.Мянганбилэг гэсэн жингийн  зөрүүтэй тамирчидтай өрсөлдөж, алтан медалийн болзол хангажээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ