МАН-ын бүлэг: Б.Хурц нарыг эгүүлэн татаж, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг яаралтай батална

2019-01-14

Т.САЙХАН

УИХ дахь МАН- ын бүлэг өнөөдөр /01.14/ хуралдаж, хоёр асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол улсыг төлөөлөх гурван элчин сайд Г.Тэнгэр, Н.Чимүүндарь, Б.Хурц нарыг эгүүлэн татах саналыг Гадаад харилцааны сайд оруулж ирснээр бүлэг дэмжсэн. Мөн УИХ- ын даргыг огцруулахтай холбоотой хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан батлах нь зүйтэй гэдэг байр сууринд санал нэгдлээ” гэсэн юм.  Мөн энэ үеэр “УИХ гацахгүй учраас асуудлууд бүгд шийдэгдэнэ. Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг энэ долоо хоногт шийднэ” хэмээн бүлгийн дарга мэдэгдлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • 3 сар

    МАН ын хулгайчид замаа сайн цэвэрлэж байх шив. Энэ бүх нь Нямдоржийн заавар ,Хүрэлсүхийн тушаалаарр явж багаа. Хөөрхий мангар Баттулга нь тэнэгтээд үгий нь дагаж байгаа биз.

Холбоотой мэдээ