Гэмт хэргийн мэдээллийг 50 мянгаас таван сая төгрөгөөр авна

2019-01-14

С.САРУУЛ

Цагдаагийн байгууллага иргэдээс мэдээллийг дараах хэд хэдэн тохиолдолд төлбөртэй авдаг. Мөн 2017 онд төлбөрийн жишиг үнийг тогтоосон байдаг. Жишиг үнээр иргэдээс 50 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр мэдээллийг авдаг юм байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл. Гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах
14.1.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.
14.2.Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.
14.3.Мэдээллийн үнэлгээг гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааран ялгавартайгаар тогтооно.
14.4.Онц хүнд ба зохион байгуулалттай гэмт хэргийн талаархи мэдээллийн төлбөрийг мэдээлэгчтэй тохиролцон тогтоож болно.
14.5.Цагдаагийн байгууллага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.
14.6.Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн А -297, 360 дугаар тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан байна.

БАРИМТЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-297,360 дугаар тушаалын хавсралт.

ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХАД БАРИМТЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ

Үнэлгээний жишгийн шалгуур Мөнгөн дүн
/төгрөгөөр/
1. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээлэл 50,000-2,000,000 төгрөг хүртэл
2. Арван хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан илрээгүй хүнд гэмт хэргийн тухай мэдээлэл 5,000,000 төгрөг хүртэл
3. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай, террор үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл 5,000,000 төгрөг хүртэл
4. Эрэн сурвалжлагдаж буйтүүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, бусад эд зүйлсийн тухай мэдээлэл 2,000,000 төгрөг хүртэл

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ