П.И.Чайковскийн хөгжмүүд эгшиглэнэ

2019-01-14

Ч.Гантулга

 Улсын Филармонийн уран бүтээлчид 2019 оны үзвэрийн хөшгөө нээхэд бэлэн болжээ. Тэд энэ сарын 19-нд Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Ромео Жульетта” уран зөгнөлт удиртгал болон “Cимфони No.6 B minor Op.74” гэсэн хоёр бүтээлээр сэдэвчилсэн тоглолт хийх юм байна. Энэ удаагийн тоглолтыг удирдаач Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш удирдаж, төгөлдөр хуурч М.Цогбадрах тайлбарлаж. хөтлөх ажээ. Манай хөгжимчид хамгийн сүүлд П.И.Чайковскийн “Оргилуун” хэмээх бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлагаар сонсогчдод хүргэснээр хойш суут зохиолчийн бүтээл Улсын Филармонийн тайзан дээр эгшиглээгүй байсан юм.

 

Эх сурвалж: Polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ