Өнөөдрийн онцлох үзвэр “Би эндээс явахгүй”

2018-12-08

 Ч.Гантулга

Мэс заслын эмч Дорлиг гэргий Дулмаатайгаа аз жаргалтай амьдарч байв. Улмаар хамт ажилладаг Сэржмаа хэмээх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсноор жүжгийн үйл явдал өрнөдөг. Би эндээс явахгүй” гээд нүдэнд нь оч гялалзах, 40 настай залуугийн өмнөөс хайран цаг хугацаа гэж халаглах сэтгэл төрөх. Бяцхан үрээ тэврэхэд нь одоо л жинхэнэ хайр, амьдралын сайхныг мэдэр гэж өмнөөс нь баярлах тэр мэдрэмж. Хөшиг хаагдахад бодож, ухаарч, уярч, уйлсан үзэгчид амьдралын тухай, хайрын тухай олон бодлыг тээгээд гарсан нь лавтай. Энэ бол эрдэмтэн зохиолч Э.Оюуны бичсэн “Би эндээс явахгүй” жүжиг билээ. УДЭТ-ын уран бүтээлчид 2017 оны үзвэрээ энэ бүтээлээр эхэлж байв. Тэгвэл гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэлийн тухай өгүүлэх тус бүтээл өнөөдөр УДЭТ-ын тайзнаа 18:00 цагаас дахин тоглогдох нь ээ. Тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10000-25000 төгрөгийн сонголттой байна.

Эх сурвалж: polit.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ