Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд нуруундаа бэртэл авсан

2018-11-17

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх  асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авав.   УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн.  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр  сайд байгаа. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол  ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг  дэмжих боломжгүй гэж үзэж байгаагаа АН-ын бүлэг мэдэгдсэн. Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш. Ерөнхий сайдыг чуулганд оролцтол сайдын томилгоог түр завсарлуулах санал тавьснаар завсарлага авсан юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд зугаатаад ирээгүй юм биш. Нуруундаа бэртэл авсан. Үүнийг далимдуулах хэрэггүй.  Төрийн ажил явдгаараа явна гэв. Үүгээр чуулганы хуралдаан түр завсарлаж, Хууль зүйн байнгын хороо хуралдах боллоо. Уг хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт дагалдан батлагдсан хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ