АН бүлэг: Ч.Улааныг дэмжихгүй

2018-11-16

 

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /11.16/ хуралдаж, хэд хэдэн асуудалд шийдэлд хүрчээ.  Тэд Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай санал болон Ерөнхийлөгчийн 2019  оны улсын төсөвт тавьсан хоригийг хэлэлцсэн байна.  ЖДҮХС-гийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад өгсөн Засгийн газрын хоёр сайдын асуудлыг шийдэж, хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг дэмжихгүй гэх шийдэлд хүрсэн байна. Мөн Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээр болсон байна. Төсвийг бууруулах хэд хэдэн үндэслэл байгаа. ЭМД-ийн сангаас бусад санг шалгах хэрэгтэй. Зураг, төсөвгүй оруулж ирсэн концессийг хасах шаардлагатай гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ