Уран хатгамлаар тэд бүхнийг гоёно

2018-11-16

Д.ОЮУН

Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн шат дамжлагаар явж хэрэглэгчдээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаад “Уран сэнтий” компанийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

 

“Уран сэнтий” компани шингэн хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Анх 2013 онд компаниа бүртгүүлж байсан хэдий ч 2015 оноос үйл ажиллагаа нь жигдэрчээ. Энэ хугацаанд хөрөнгө санхүүгийн болоод техник тоног төхөөрөмжөө бэлтгэхээр багагүй хугацааг зарсан гэдгийг  тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг хэлсэн юм.

“Уран сэнтий” компани автомашины суудлын бүрээсний үйлдвэрлэлээр ажлаа анх эхэлсэн аж. Ингэхдээ уран хатгамлаар чимэглэж, бусдаас ялгарах гол онцлогоо болгожээ.  Үйлдвэрлэгчдэд тулгамддаг мэргэжилтэй боловсон хүчний асуудал тэднийг бас тойрсонгүй. “Тогтвор суурьшилтай ажиллах хүч бараг үгүй болсон байна. Мөн энэ чиглэлээр дагнаж оёдол хийдэг хүн ховор байдаг. Тодорхой хугацаанд дадлагажуулаад ажлын дөртэй болоод ирэнгүүтээ  хэл сураггүй ажлаас гараад явчихдаг хүн олон байдаг” хэмээн ярьж байсан юм. “Уран сэнтий”-гийнх одоогоор 10 орчим  ажлын байртай бөгөөд дийлэнхдээ хамтран ажилладаг байгууллага хувь хүмүүсийн захиалгаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн экспортод гаргадаг ажээ. Тус компани нь бүх төрлийн автомашины суудлын бүрээс, хучлагыг 20 жилийн туршлагатай мастер оёдолчныхоо гарын ураар бүтээдэг аж.

Мөн хүүхдийн хувцас, эрэгтэй, эмэгтэй биеийн тамирын хослолуудыг уран хатгамал, сонирхсон хээ хуараар чимэглэн захиалгаар оёдог юм байна. Мөн суудлын бүрээснээс гадна автомашины хучлага оёдог бөгөөд тухайн хүний утас, автомашины дугаарыг нь хатгамлаар урладаг юм байна. Ингэснээр хучлагаа хулгайд алдахаас сэргийлэх  боломжтой байдаг хэмээн үйлдвэрийнхэн ярьж байлаа. Цамц, футболка болон малгай дээр компьютер хатгамалаар үйлчлүүлэгчийнхээ хүссэн үг, логог урладаг юм байна. Ийм захиалгыг ихэвчлэн албан байгууллагууд өгдөг ажээ. Ажилчдын хувцас, тэмцээн уралдаанд оролцох жигд хувцас дээр албан байгууллагын лого, уриа үг зэргийг урладаг юм байна. “Уран сэнтий”-гийн үйлчид бүтээлээ чанарын өндөр төвшинд урлахаас гадна хурдан шуурхай үйлчилгээ, уян хатан үнийг санал болгодог юм байна.

Та дараах хаягаар очиж, үйлчилгээг нь сонирхоорой.

ХАЯГ: Дөлгөөн нуурын уулзвараас хойш 50 м, MGL 102.1 радио, телевизийн урд талын 30-р байрны 2-р давхарын 9 тоот.

86008678, 96967826, 77087989

www.facebook.com/uransentii/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ