Сүхбаатарт АН олонх болсон ч МАН засаглана

2018-11-16

Ч.ЗОТОЛ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын II багт явагдсан  ИТХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь ялалт байгуулж төлөөлөгчийн эрхээ баталгаажуулснаас хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Тус аймгийн ИТХ  33 суудалтай. 2016 оны орон нутгийн сонгуульд АН 17 суудал авч олонх болсон ч  МАН хууль бусаар Засаг даргыг томилуулснаар засаглалын хямрал нүүрлэж, шүүхийн шатанд маргаантайгаар  хоёр жилийг үдсэн. Мөн энэ хугацаанд хоёр ч Засаг даргын нүүрийг  үзээд буй юм. Тэгвэл  нөхөн сонгуульд АН  ялалт байгуулснаар ИТХ-д олонх болж, 16 суудалтай МАН цөөнх болсон. Гэсэн ч Ардын нам эрх барьсан хэвээр байгаа бол ИТХ-ыг АН-аас сонгогдсон Б.Мөнхбаатар удирддаг. Хоёр нам энэ хэвээр цааш ажиллахаар тохирсон бололтой.

Эх сурвалж: Www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ