Үнэмлэхгүйгээр жолооддог онгоц бүтээжээ

2018-11-15

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын инженерүүд жолоодоход нисгэгчийн үнэмлэх шаардлагагүй хөнгөн онгоц бүтээжээ. Нисэх хүчний мэргэжилтэн Виктор Галенко “Энэ онгоцны өвөрмөц онцлог нь түүний жин, орос ангилал, гадаад хүн ч гэсэн жолоодоход нисгэгчийн үнэмлэх, эмчид үзүүлсэн бичиг болон бусад ёс журам шаардлагагүйд байгаа юм гэж “Спутник” агентлагт ярьсан байна. Түүний хэлснээр онгоцны хоёр хөдөлгүүр секундэд босоо чиглэлд найман километрийн  хурдтайгаар нэг метр өндөрт хөөрөх боломжтой юм. ОХУ-ын Пенза хотын “Aviastroitel” үйлдвэрийнхэн нүүрстөрөгчийн утсаар бэхжүүлсэн полимерийг ашиглаж энэ онгоцыг зохион бүтээжээ. Энэ онгоц нь хоёр тийрэлтэт хөдөлгүүртэй,115 кг хүрэхгүй жинтэй юм байна. ОХУ-ын тээврийн яамны тушаалаар 115 кг хүрэхгүй жинтэй хөнгөн онгоцыг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэнэ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ