“Хүчирхийллийг хүчгүйдүүлье” хөдөлгөөнд нэгдэхийг уриалав

2018-11-15

Ц.МЯГМАРБАЯР

“ Монголын эмэгтэйчүүдийн холбоо”- ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, хуульч Б.Таванбаяр нар 13 настай охины амийг хороосон гэмт хэрэгтэнд зохих хариуцлагыг оногдуулахыг шаардаж мэдээлэл хийлээ.  Тус хуралд талийгаач охины эмээ С.Оюунцэцэг ирсэн байв. Насанд хүрээгүй охиныг доромжлон хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтнийг Эрүүгийн шинэ хуулиар 1-2 жил хорих ялаар шийтгэх боломж бүрдсэн байгаа. Хүүхдийг гутаан доромжлон, хүчиндэж хүний ёсноос гажуудаар амь насыг нь хороосон гэмт хэрэгтэнд энэ хариуцлага яавч оновчгүй бөгөөд хохирсон хүмүүс доромжлол болно хэмээн Монголын эмэгтэйчүүдийн холбооныхон үзэж байна гэлээ. Бүтэн нэг жилийн хугацаа өнгөрч байхад энэ хэрэг шүүхээс гурван удаа хойшлогдож одоо болтол шийдвэрлэгдэхгүй байгаа нь хууль хяналтын байгуулагад шударга бус ил далд олон асуудал нуугдаж байна хэмээн энэ хэргийн үйл явцыг анхнаас нь ажигласан багш З.Цэнгэлсайхан онцолж байна. Түүнчлэн 13 настай хохирогч охины эмээ С.Оюунцэцэг “Энэ хэрэг жил гурван сар болж байхад шүүхээс гурван удаа буцаалаа. Хугацаа хожих гэсэн асуудал байна. Шүүх эмнэлэг анхнаасаа буруу дүгнэлт гаргасан. Анхны дүгнэлтээр талийгаачийг шүдгүй гэсэн бол хоёр дахь дүгнэлтээр шүдтэй болж акт гарсан. Мөрдөн байцаалтын үед хэрэгтэн Жавхлан, Ариунболд нарыг  сар гадуур байцаасан нь гэмт хэргээ нуун дарагдуулах боломж олгосон. Гомдол, гунирхал тайлагдахгүй байна” гэсэн юм. Хэрэг гарсан “Очир” төвийг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ. Энэ хэрэгтэй холбоотой гуравдагч этгээд гарч ирсэн ч хэрэг бүртгэлд аваагүй. Сүүлдээ насанд хүрээгүй охиныг архичин, биеэ үнэлэгч байсан хэмээн доромжилж байна. Иймд “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” олон нийтийн хөдөлгөөнөөс Шүүх засаглалыг хэрэгжүүлдэг Монгол Улсын шат шатны шүүхүүдээс “Монгол Улсын үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох амьд явах эрхэнд, тэр тусмаа насанд хүрээгүй13 настай охны амь насыг хохироосон этгээдүүдийг ял шийтгэлээс хэлтрүүлэх,хөнгөрүүлэх нь нийгэм дэхь шударга ёсны үнэлэмжид сөрөг нөлөөтэйг зориуд анхааралдаа авч хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн чанга , хатуу шийтгэлийг оногдуулахыг шаардаж байна гэлээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын энэ хөдөлгөөнд нэгдэж хүчирхийлэлийн хэргийг гарсан даруйд нь үг үйлдэл бүрээр сурталчилахаас зайлсхийж ёс зүйтэй хандахыг хүслээ.  Мөн бусад олон нийтийн байгууллага болон хувь хүмүүсийг нэгдэж энэ сарын 21-нд болох шүүх хурлын үеэр тайван жагсаалд нэгдэхийг уриалав.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ