Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмаагийн онцлох 8 эшлэл

2018-11-15

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонины  “Leader ships forum”  буланд Нийслэлийн  Зураг  төслийн  хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмааг урьж ярилцсан.  Түүний  ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

 

Би 2000 онд хот төлөвлөлтийн архитектор мэргэжлээр төгссөн. Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Ховдын Алтай сум, Багануур хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж зохиогчоор ажилласан.


Улаанбаатар хот маань олон улсын хөгжилтэй хотуудын төвшинд хүрээгүй ч нүүдлийн ахуйн хэв шинжээ хадгалсан “Эсгий хот”-оос эдүгээ 1.4 сая  гаруй хүн амтай метрополитан хот болтлоо хөгжин, цэцэглэж байна. Хүн төрөлхтний түүхэн хөгжлөөс харахад аливаа хот, суурин газар төлөвлөлтгүйгээр хөгжинө гэж байдаггүй.


Аливаа улс орны хувьд үндэсний аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Тэгэхээр хотын тулгын чулууг тавьж байсан манай байгууллагын хувьд хотын хөгжлийг тодорхойлж, бодлогын баримт бичгийн нууцлалыг чандалж, иргэд олон нийтийг хөгжил рүү уриалсан зөв мэдээллээр хангах үүрэгтэйгээр ажиллаж байна.


Хүн ба хотын амьдралын хэм, хэмнэл өөр байдаг. 20 жилийн дотор хүний амьдралын нэгэн үе өнгөрч, 5-6 түүнээс ч олон удаа солигдож болно. Харин хот байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлэхэд 10, 20 жил, түүнээс ч урт хугацаа шаарддаг. Үүнд төр, засгийн залгамж чанар онцгой үүрэгтэй.


Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гол утга учир нь хотын иж бүрэн хөгжлийн төлөвлөлтийн үндэслэл, концепц юм. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг анх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 1954-1986 онд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн хүчээр боловсруулж, үүний дагуу орчин үеийн Улаанбаатар хот маань хөгжиж ирсэн.


Зураг төслийн байгууллагын гол онцлог нь хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, зураг төслийг нийгмийн бүх давхаргын сайн сайхан байдлыг жигд хангахын төлөө зориулагддаг бүхий л салбарын мэргэжилтнүүдийн хамтын бүтээл юм.


Ер нь хот байгуулалтын мэргэжилтний хомсдолд орсон өнөө цагт төрөөс энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга С.Амарсайхан Нийслэлийн зураг төс­лийн хүрээлэнг өөрчлөн, судалгаа шинжилгээний институт байгуулна гэсэн шийдвэр гаргасанд байгууллагын даргын хувьд талархаж байна.


Хотын даргын яриад байгаа Яармаг руу хотын захиргааг нүүлгэх асуудал ерөнхийдөө 2020 оны төлөвлөгөөнд багтсан зүйл шүү дээ. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвийн хэсэгчилсэн ерөний төлөвлөгөөг манай байгууллага боловсруулж, Азийн хөгжлийн банк, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ