ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын хэргийг прокурорт шилжүүлжээ

2018-11-15

С.САРУУЛ
Өнгөрсөн наймдугаар сард ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал,  ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Тэгвэл ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалд холбогдох хүн амины хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч  прокурорт шилжүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ