Ерөнхийлөгчийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан зөвлөхийг чөлөөллөө

2018-11-14

С.САРУУЛ

Ерөнхийлөгчийн жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Ганбат чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Түүний “Монгол буйдан” компани  2016 оноос эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт гаргаж, барьцаа хөрөнгөдөө тааруулан зээл авч, эргэн төлөлт нь хэвийн байгаа. Тэгсэн ч  УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцүүлэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа учраас зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа дурджээ.

Ч.Ганбатын дээрх чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөлсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ