С.Амарсайхан: Хотын даргыг огцруулах асуудлыг журмын дагуу хэлэлцэнэ

2018-11-14

Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас  С.Батболдыг огцруулах шийдвэрийг гаргасан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх  огцруулах шийдвэрт гарын үсэг зурсан билээ.  Уг асуудлыг хэдийд хэлэлцэх талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан “НИТХ-д энэ асуудлаар албан бичиг ирсэн байгаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ. Бид Тэргүүлэгчдийн хурлаараа эхлээд хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт,Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж байна гэж НИТХ үзсэн. Гэхдээ намын дээд удирдлага, Ерөнхий сайдын У.Хүрэлсүх хотын даргыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж, албан бичиг илгээсэн гэж харж байгаа. Тийм учраас  бид холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ