Д.Хаянхярвааг  огцруулах саналыг дэмжлээ

2018-11-13

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг бүлгийн даргын албан тушаалаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаанд 60 гишүүн оролцож нууцаар санал хураахад 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжсэн байна.   Ийнхүү эрх баригч нам бүлгийн даргаа явууллаа. Д.Хаянхярвааг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлд оруулж, дэмжлэг авсан. Харин бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийг нь үндэслэлгүй огцруулах гэж байгаа талаар мэдээлэл хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимыг огцруулахад гарын үсэг цуглуулна гэж мэдэгдээд байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ