ОХУ-ын казинод хөрөнгө оруулалт хийнэ

2018-11-13

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын компани ойролцоогоор Владивостоктой  ойрхон байдаг казино тоглоомын газарт 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж бүс нутгийн захиргаанаас мэдээлэв. Энэ компани нь Приморийн зугаа цэнгэлийн бүс нутагт бүртгүүлж газар худалдаж авах эрхтэйгээр казиногийн газар байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Приморийн газар нутгийн хөгжлийн корпорацийн захирал Игорь Трофимов “Бид 20 га газар, 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх талаар ярилцаж байна” гэж мэдэгджээ. Энэ бүс нутагт одоо тэнд баригдах цогц үйлчилгээтэй зочид буудлын хэсэг болох хоёр казиног барьж байгаа юм байна. Түүнчлэн ирээдүйд гольфийн клуб, зугаа цэнгэлийн парк, усан спортын төв барих ажээ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ