Майк Пенс, Шинзо Абэ нар уулзлаа

2018-11-13

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Японд албан ёсны айлчлал хийхээр ирсэн бөгөөд ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзжээ. Энэ үеэр  Шинзо Абэ “АНУ, Японы хоорондын холбоо улам сайжирсан явдалд ерөнхийлөгч Дональд Трампын нөхөрлөл болон хоёр орны сүүлийн жилүүдэд гаргасан хүчин чармайлтад талархаж байна” гэв.   Үүний өмнө NHK телевизийн мэдээлснээр  Пенс, Абэ нар хоёр талын худалдааны гэрээнд гарын үсэг зурах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар хэлэлцэхээр төлөвлөж байжээ.  Гэхдээ  энэ айлчлалын үеэр АНУ-д болж өнгөрсөн дундын сонгуулийн дараа Дональд Трамп Японд тавих худалдааны хоригийг хэрэгжүүлж болзошгүй гэж Токио болгоомжилж  байгаа юм.  Харин Майк Пенс энэ айлчлалаараа хоёр орны  Сингапурт болох Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн чуулганаар хэлэлцэх  нийтлэг асуудал,  Папуа Шинэ Гвинейд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд баримтлах байр суурьд  харьцуулалт хийхийг эрмэлзэж байгаа юм.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ