О.Насанбурмаа дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2018-11-13

Т.САЙХАН

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Будапештийн ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргажээ. Будапештийн дэвжээнд үзүүрлэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн,  гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байна. О.Насанбурмаа гавьяатаас гадна манай эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргын тавд дөрөв, эхний 20-д найман хүн багтав.  Тодруулбал,

  • 50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав,
  • 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор гурав,
  • 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор гурав,
  • 57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор 14,
  • 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гурав,
  • 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12,
  • 65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор ес,
  • 65 кг-д ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17,
  • 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор найм,
  • 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор 11,
  • 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор 11 дүгээр байрт тус тус бичигджээ.

 

  • Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ