Ч.Улааны CV

2018-11-13

Т.САЙХАН

МАН-ын удирдах зөвлөлөөс ХХААХҮ-ийн дараагийн сайдаар  УИХ-ын гишүүн Ч.Улааныг тодруулаад байна. Өчигдөр /11.12/ болсон МАН удирдах зөвлөлийн хурлаар энэ шийдвэрийг гаргаж  олонх нь дэмжсэн.   Ч.Улаан  ч энэ асуудлыг өөрөө үгүйсгээгүй юм. Тэрээр “Асуудал эцэслэж шийдэгдээгүй байна” гэдэг хариултыг сэтгүүлчдэд өгчээ. Ч.Улаан 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Доктор, профессор.

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшиж байсан.

1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд,

1996-2000 онд УИХ-ын гишүүн,

2000-2004 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,

2004-2008 онд УИХ-ын гишүүн,

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд,

2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал,

2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга,

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,

2008-2012 онд УИХ-ын гишүүн,

2012-2016 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,

2016-оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан 1992 оноос улс төрийн өндөр алба тушаал хашиж эхэлсэн гэж тооцвол 26 жилийн хугацаанд сайдын үүрэгт ажлыг зургаа дахь удаагаа хийхээр болж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ