Хүмүүнлэгийн сургуулийн зүүн талбайг Цэцэрлэгт хүрээлэн болгох захирамж гарчээ

2018-11-13

С.САРУУЛ

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн  зүүн талын  3000 м2 газрыг цэцэрлэгт хүрээлээн болгох захирамж гарч, газрын эрхийг хүчингүй болгосон байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хотын даргын захирамжид “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3,000м.кв газар эзэмшиж байгаа “Эрэл” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Тухайн газрыг иргэд амарч, зугаалах нөхцлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг 2019 оны III улиралд багтаан зохион байгуулна” гэдгийг дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ