Ч.Пүрэвдорж: Миний ширээн дээр хоёр өөр ертөнц зэрэгцэн оршдог

2018-11-13

Р.ОЮУН

“Ширээний ном” булангийн зочноор зохиолч, яруу найрагч Ч.Пүрэвдоржийг урьсан юм. Тэрээр “Амьдралын төгөл” хэмээх шүлэг, найраглалын номоо өлгийдөн авчээ. Түүний ширээн дээр зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс, зураач, яруу найрагч М.Амархүү болон Бурхан багшийн сургааль, мөн боловсрол судлалын ном байдаг аж. Сүүлийн үед яруу найрагтай их нөхөрлөж байгаа гэж байлаа. Ч.Пүрэвдорж гуай боловсрол, түүхийн шинжтэй судалгаа их хийдэг болохоор ширээний номнуудаасаа мэдлэг, жишээ баримтууд цуглуулдаг юм байна.

Тэрээр “Миний ширээн дээр хоёр өөр ертөнц зэрэгцэн оршдог. Учир нь судалгааны номнууд хэрэгцээ болдог бол яруу найргийн номнууд мэдрэмж өгдөг. Заримдаа гуниг, баяр хөөр, бодол эргэцүүлэл авчирдаг хоёр өөр ертөнц ч гэсэн хоорондоо хэрэлдэхгүй, эвсэж нэгнийгээ авч явдаг зүйл. Тиймээс миний ширээн дээр 2-3 төрлийн ном байдаг” гэсэн юм. Мөн хүмүүсийн дурдатгал, намтар, бодит утга зохиол, түүхэн баримтат утга зохиолыг унших дуртай ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ