Монголын зээлжих зэрэглэлийг B тогтвортой болгон нэмэгдүүлжээ

2018-11-11

С.САРУУЛ

Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт энд Пүүрс (S&P Global Ratings) агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B- тогтвортой”-аас “B тогтвортой” болгон нэмэгдүүлжээ. Зээлжих зэрэглэл нэмэгдэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах бодлого нь эдийн засгийг хурдтай өсөхөд нөлөөлсөн, эдийн засгийн өсөлт 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьд хүрсэн нь бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт болсон, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй макро эдийн засгийн болон төсвийн бодлого нь олон улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн зэрэг нөлөөлсөн хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ