“Монгол – Казахстаны найрамдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийлээ 

2018-10-19

Ч.ОЛДОХ

“Монгол- Казахстан хооронд  найрамдал, хамтын ажиллагааны гэрээ  байгуулсны 25 жилийн ой энэ сарын 22-нд тохиож байна. Түүхэн тэмдэглэлт өдрийг угтаж  Засгийн газрын ХЭГ-ын  дэргэдэх Удирдлагын Академи,  Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайдын яамтай хамтран дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр  зохион байгууллаа. Хэлэлцүүлэг “Монгол-Казахстаны найрамдал, хамтын ажиллагаа-25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн хүрээнд  болж өнгөрөв.

Нээлтэд Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Калыбек Кобландин, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зулпхар нар үг хэлсэн юм.

Хэлэлцүүлэгт  Гадаад харилцааны яам, Монгол Улсад Казахстан улсаас суугаа элчин сайдын яам, Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн дэд захирал Альтаир Ахметов, МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктр профессор С. Баттулга, Удирдлагын академийн эрдэмтэн багш нар болон бусад холбогдох судлаачид оролцлоо.

Энэ үеэр  Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э. Сарантогос “Монгол Казахстаны харилцаа: өнгөрсөн бөгөөд одоогийн байдал”сэдвээр,  МУИС-ийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор профессор С. Баттулга “Монгол – Казахстаны улс төр, эдийн засгийн харилцаа”, Казахстан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн дэд захирал Альтаир Ахметов “Төрийн албан хаагчийг сургах БНКУ-ын туршлага: орчин үеийн хандлага болон Казахстаны практик”, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүл “Монгол-Казахстаны боловсрол, соёлын хамтын ажиллагааны зарим асуудлууд” сэдвээр тус бүр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн  оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ Монгол-Казахстаны найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хоёр улсын өнөөгийн харилцаа, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал бодлоо солилцсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ