Инстаграммаар онгоцны нислэгээ захиалах боломжтой боллоо

2018-10-19

Х.Оюунболд

Та инстаграмм хаягтай бол онгоцны тасалбараа захиалах боломжтой болж байгаа юм байна. Их Британийн агаарын тээврийн “Easy jet” компани зөвхөн инстаграммын постоороо дамжуулан хэдийгээр очих газрынхаа тухай мэдэхгүй аяллынхаа нислэгийг  ч  захиалж болдог программыг танилцууллаа. Харин одоогоор энэ программ нь нийтийн цахим сүлжээн дэх зурагаар дамжуулан нислэгээ захиалах боломжтой.  Гэхдээ агаарын энэ компани хэрэглэгчиддээ Снапчат эсвэл Пинтерест ашиглан хүрэхийг зорьж байгаа гэнэ. VCCP агентлагийн бүтээсэн Look&Book программ нь инстаграммын газрын байршлийг заагч боломжид түшиглэж ажилладаг байна. Харин хэрэглэгчид энэ үйлчилгээг авахын тулд байгаа газрынхаа зургийг авч энэ программд оруулах хэрэгтэй. Ингэснээр Look&Book программ нь байгаа газрыг нь тогтоох арга техникийг ашиглаж сонгосон аялалаа хийхэд хамгийн ойрхон  нисэх  онгоцны буудлыг санал болгодог ажээ. Түүнчлэн энэ прогррам нь хүмүүст Европыг амархан судлах болон таньж мэддэггүй байсан нислэг, чиглэлийг мэдэхэд туслах юм. VCCP агентлагийн захирал Давид Масерман энэ технологи нь аялагчдын хайлт хийх арга болон нислэгээ захиалах туршлагыг сайжруулахад тусалж байгаа нь гайхалтай гэж ярьжээ. Тэрээр залуучуудыг нислэгийг захиалахад хурдан, амархан энэ программыг ашиглахыг уриалсан байна. Харин одоогоор аялалд чухал үүрэг гүйцэтгэдэг хоёр салбар болох нийтийн цахим сүлжээ, гар утасны технологийг нэгтгэхийг хүсч байгаа юм. Гэхдээ англи хэл дээр суурилсан  энэ программ нь одоогоор туршилтын үе шатанд явж байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ