Чуулган: Ашигт малтмалын лиценз, газрын тосны орлогын 50 хувийг орон нутагт үлдээнэ

2018-10-18

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Агаарын бохирдлын эсрэг хөрөнгө оруулалтын 50 хувийг, ашигт малтмалын лиценз олгох нийт эрхийн 50 хувийг, газрын тосны орлогын 50 хувийг орон нутагт үлдээнэ. Энэ хуулийг 2018 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн. Орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлдэг, захиран зарцуулдаг байж хөгжинө.

Нийгмийн даатгалын санд  2015,2015,2017 онуудад хоёр их наяд төгрөгийн татаасыг улсын төсвөөс өгсөн нь алдагдалтай ажиллаж байгааг харуулж байна.  Бодит амьдрал дээр олон жил хөдөлмөр эрхэлсэн багш, эмч, сувилагч НДШ төлөөд яваад байдаг. Гэтэл үүний цаана янз бүрийн сэдэлтэй хүмүүс орж ирээд, хуурамч бичиг баримт бүрдүүлээд өндөр тэтгэвэр аваад байгаа нь үнэн. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх шийдвэрийг дахиад нэг жилээр хойшлуулах санал оруулж ирж байгаа юм” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн М.Билэгт “Малчид яаж хөдөлмөрлөдгийг та нар мэдэхгүй. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг хэвээр байлгамаар байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ