Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав

2018-10-18

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгу айлчилж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнах тухай зарлиг гаргасны дагуу шагнал гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд боллоо. Шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Гадаадын хүнд одон гардуулж байж зүүгээд ч өгчихдөггүй, мэлхий нүд шигээ хүйтэн сэтгэлтэй хогийн хужаа шүү

Холбоотой мэдээ