Танилц: “Эрдэнэс-тавантолгой”-н олон нийтийн зөвлөл

2018-10-18

Т.САЙХАН

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Олон нийтийн зөвлөлд нэр дэвших иргэдийг цахимаар бүртгэсэн юм. Дараа нь цахимаар бүртгүүлсэн иргэдээс журмын шаардлага хангасан 54 нэр дэвшигчийг шалгаруулж  олон нийтийн санал асуулга явуулжээ.     Тухайлбал, Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авлига, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 иргэн нэр дэвшсэн юм. Санал асуулга 14 хоног үргэлжилж, давхардсан тоогоор 437560 хүн саналаа өгчээ. Энэ дунд жүжигчин Н.Онон, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, сэтгүүлч Г.Золжаргал, МУИС-ийн багш Ч.Лодойравсал зэрэг эрхмүүд багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ