Х.Нямбаатар: О.Баасанхүү гэдэг балай нөхөрт би хоёр жил доромжлууллаа

2018-10-18

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар 2019 оны төсвийг дагаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байгаа  юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,  О.Баасанхүү маргалдлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “О.Баасанхүү гээд балай нөхөрт би хоёр жил доромжлууллаа. УИХ-аар хууль баталдаг, баталсан хуулиар хүн доромжилдог. Хуулиа уншиж мэдэхгүй, микрофон олдвол хүн муулна. Өөрийгөө оймсонд хавчуулж орж ирсэн гэдгээ мэдэхгүй байж эрх ашиг хаана байна тэнд О.Баасанхүү явж байдаг. Одоо болимоор байна. Гишүүдэд үнэтэй зураг шахна, зургийг нь аваагүй хүнийг микрофон олдвол гүтгэнэ. МҮОНРТ хүчирхийллийн хуулиар хэлэлцүүлэг явуулбал О.Баасанхүү, бид хоёрыг оруулж өгөөч гэж гуймаар байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ