Шакира шүтэн бишрэгчтэйгээ зурагаа авахуулжээ

2018-10-17

Х.ОЮУНБОЛД

Дуучин Шакира Мехико хотод ээлжит тоглолтоо хийжээ. Энэ үеэр нэгэн шүтэн бишрэгч нь тайзан дээр гарч ирснийг харсан хамгаалалтынхан түүнийг буулгахаар оролдсон ч дийлээгүй байна. Үүнийг харсан Шакира хамгаалалтын албаныхныг тайвшруулаад залуутай хамт зурагаа авахуулыг зөвшөөрсөн аж. Шүтэн бишрэгч нь Шакираг үнсэж, тэвэрч амжсан байна. Түүнийг тайзнаас буусны дараа дуучин тоглолтоо хэвийн байдалд нь оруулахын тулд шүтэн бишрэгчиддээ үнсэлт илгээжээ. Харин дуучинтай зурагаа авахуулсан залуугийн хувьд энэ нь анх удаагийн үйлдэл биш гэнэ. Тэрээр 2011 онд хийсэн тоглолтын үеэр тайзан дээр гарч дуучинтай зурагаа авахуулж байжээ. Шакирагийн дараагийн тоглолт ирэх сарын 3-нд Богатад болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ